Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 10-р ангийн сурагч, Хөлбөмбөгийн шигшээ багийн тамирчин Л.Гомбодэмбэр өөрийн сэтгэгдлээ ийнхүү хуваалцлаа. Тэрбээр "Мөрөөдөлдөө хүрэх шат нь миний сургууль минь байх болно." хэмээсэн юм.
Ирээдүйд компьютер, технологийн инженер болохыг хүсдэг. Японд Монголоос суралцахаар очиж буй хүүхэд, залуусын 70-аас дээш хувь нь “Шинэ Монгол”-ийн төгсөгчид байдаг. Энэ сургуульд шалгалт өгч тэнцсэндээ маш их баяртай байна. Мөрөөдлөө биелүүлэхэд сургууль маань, багш нар минь тусална. Би хөлбөмбөг тоглох дуртай. “Дэрэн cup” гурван улсын нэрэмжит тэмцээний мөнгөн медаль, 2017 оны гадаа талбайн улсын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль тус тус хүртэж байсан.