card
2018-2019 оны хичээлийн жилийн элсэлт

2018-2019 оны хичээлийн жилийн элсэлт

2019-2020  ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ШИНЭ МОНГОЛ ХАРҮМАФҮЖИ СУРГУУЛИЙН 
1-Р АНГИД СУРАГЧ ЭЛСҮҮЛЭХ ТУХАЙ 

 Бүртгэлийн хугацаа:       2019 оны 04-р сарын 8, 9, 10, 11-ний 09:00-17:00 цагт ерөнхий боловсролын Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 1-р давхарт болно. Бүртгүүлэхэд шалгуулагч хамт ирэх шаардлагагүй. 1-р ангид суралцаж байгаа, боловсролын цахим бүртгэлд бүртгэгдсэн сурагчийг бүртгэхгүй. 
 

Бүртгүүлэхэд шаардлагатай зүйл:

- Шалгуулагчийн төрсний гэрчилгээ (Шалгуулагч нь 2013 оны 01-р сарын 01-ээс 12-р сарын 31-ний хооронд төрсөн байна)

- 2 хувь цээж зураг  в. Шалгалтын  хураамж – 33000 төгрөг(Шалгалтыг зохион байгуулах үйл ажиллагаа, боловсон хүчин, тоног төхөөрөмжид зарцуулна. 
 Элсэлтийн шалгалт авах хугацаа:  2019 оны 04-р сарын 12, 13, 14-ний  өдрүүдэд шалгалттай. Шалгалт авах цагийг бүртгэх үед мэдээлнэ. 6. Шалгалтын дүн мэдээлэх: Гурван өдрийн шалгалтын дүнг нэгтгэж, 2019 оны  04-р сарын 15-ны 08:00 цагт  “Шинэ Монгол  Харүмафүжи сургууль” гэсэн  facebook хаяг болон  http://shinemongolharumafuji.edu.mn/ цахим      хаягаар бүртгэлийн дугаараар мэдээлнэ. Мөн сургуулийн үүдэнд цаасаар  хэвлэж тавина.  
 Элсэн суралцах батламж авах хугацаа:    

а. Шалгалтад тэнцсэн, сургуульд элсэн суралцах шийдвэрээ гаргасан элсэгчид 04-р сарын 15-ны өдөр 10:00-13:30 цагт онооны дарааллаар батламжаа гардаж авна. Батламж авахад элсэн суралцах хүүхэд эцэг эхийн хамт ирнэ.    

б. Тус өдрийн 13:30-14:30 цагт сургуулийн захиргаа мэдээлэл өгнө.  
 
Сургууль танилцуулах өдөрлөг:  Шинэ Монгол Харүмафүжи  сургуультай танилцах өдөрлөг 2019 оны 3 дугаар сарын 23-ны бямба гарагт 10:00-11:30 цаг болон 12:30-14:00 цагт сургууль дээр 2 удаа зохион      байгуулагдана.  Бусад элсэлт:  4, 9-р ангид тус бүр 1 бүлэг, 6, 10-р ангид тус бүр 4 бүлэгт элсэлт авна. Элсэлтийн шалгалт  6 сард болох тул 4 сард мэдээлнэ. 
 

 

үргэлжлэл

Хүсэлт илгээх