Бид та бүхэнд эцэг эхчүүдийн сэтгэгдлийг цувралаар хүргэж байна.
Б.Байгалмаа: Монгол ахуйтай ойр байлгадаг нь чухал /Эцэг эхийн төлөөлөл/
Хүүхдүүдийг “Хөдөлмөр” зусланд явуулах, малчны хотонд аваачих зэргээр Монгол ахуйтай ойр байлгаж, өв соёлоо дээдэлж сургадаг. Багаас нь гадаад хэл сургах гэж шахахгүй, эх хэлээ сайн суралцахад анхаардаг нь маш чухал. Эх хэл, өв соёлоо дээдэлсэн, боловсролтой Монгол иргэнийг бэлтгэж байна.