card

Бид дараах дугуйлан, секцийг явуулж байна

2019-2020 оны хичээлийн жилд бие бялдарын, сэтгэн бодох чадварын мөн урлагийн секц, дугуйланд хамруулан хичээлээс гадуурх сурагчдын хөгжих боломжийг хангаж байна. Манай сургууль нь нийт 23 дугуйлан, секцтэй бөгөөд үүнээс 11 секц, 12 дугуйлан хичээллэж байна.  Дугуйлан, секцийн багш нарын 90% сургуулийн багш нар, 10% нь цагийн багш нар ажиллаж байна.  дугуйлан, секцийн багш нар маань мэргэжлийн өндөр ур чадвартай, туршлагатай багш нар ажиллаж байна. Үүнээс дурьдвал МУГЖ уртын дуучин С. Цогтсайхан, МУСТА жүжигчин Баярмаа, жудо бөхийн олон улсын мастер Гантогтох, таекводгийн олон улсын мастер М. Ариунболд, 100 буудалт даамны олон улсын мастер Д. Эрдэнэбилэг багш нар   тус тус ажиллаж байна. бага, дунд ангийн сурагчил 1 дугуйлан, 1 секцинд, ахлах ангийн сурагчид дугуйлан, секцээс нэгийг сонгон суралцаж байна. 

Хүсэлт илгээх