“Шинэ зууны удирдагч” сургуулийн нэрэмжит англи хэлний олимпиадад манай сургуулийн багш, сурагчид оролцож өндөр амжилт үзүүллээ

Content“Шинэ зууны удирдагч” сургуулийн нэрэмжит англи хэлний олимпиадад манай сургуулийн багш, сурагчид оролцож өндөр амжилт үзүүллээ. 6-р ангийн сурагчид 4 алт, 5 мөнгө, 3 хүрэл медаль; 7-р ангийн сурагчид 4 алт, 3 мөнгө, 5 хүрэл медаль; 8-р ангийн сурагчид 3 алт, 3 мөнгөн медаль; 10-р ангийн гүнзгий төрөлд 1 алт, 1 хүрэл медаль хүртэж нийт 12 алт, 11 мөнгө, 12 хүрэл медалийн эзэд боллоо. Г.Болорчимэг багш маань багш нарын төрөлд өрсөлдөж тусгай байр эзэллээ. Бүх сурагчиддаа баяр хүргэе! Мөн сурагчдаа амжилттай сургаж, бэлдэж байгаа багш нартаа талархал илэрхийлж, амжилт хүсье.