Fuji Soft LLC 10 ширхэг робот бэлэглэлээ

Японы "Фүжи софт" компаний Робот сумо тэмцээний хэлтсийн дарга Канай Такэши, мэргэжилтэн Б.Пүрэвдулам нар 2019 оны 3 сарын 21-ний өдөр манай сургуульд айлчлав. Хүний нүүр таних, өнгө ялгах, сумо барилдах зэрэг ухаалаг үйлдлүүдтэй “Проро” роботыг 10 ширхэг Харүмафүжи аваргад гардуулж сургуульд бэлэглэв.

Мөн багш, сурагчдад программ ашиглаж проро роботоо удирдаж сурах програмчлалын сургалтыг зохион байгууллаа. Роботоо өөрийн хүсснээр удирдаж сурсан хүүхдүүд “Проро” роботоо хооронд нь сумо барилдуулж, уралдуулж тоглож байгаа ба програмчлалын талаар илүү сонирхон судалдаг боллоо.

Фүжи Софт компаний хамт олонд нийт сурагч багш нарын зүгээс маш их талархаж буйгаа илэрхийлье.