А.Энгүүн: Сургуулийн маань бүх зүйл гоё

Шинэ Монгол Харүмафүжи сургуулийн 6-р ангийн сурагч, Соробан сампингийн Үндэсний аварга А.Энгүүн өөрийн сэтгэгдлээ хуваалцлаа. 

Сургуулийн маань орчин, сургалт, багш нарын харилцаа, ангийн найзууд гээд бүх зүйл нь надад маш гоё санагддаг. Би өдөр бүр сургуульдаа ирэхдээ маш их баяртай байдаг. Би математикийн хичээлдээ дуртай. Тиймээс ч Соробан сампингаар хоёр дахь жилдээ хичээллэж байна. Өнгөрсөн онд Соробан сампингийн Үндэсний аварга болсон. Сургуулийнхаа бүх багш, сурагчдад цаашдынх нь сурлага, хөдөлмөрт нь амжилт хүсье.